Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Asia Finance 2018 Ulaanbaatar” банк санхүү, хүний нөөцийн чуулга уулзалт болно


Densmaa 2018-03-20 05:03

Монголын ТОП 500 залууст цар хүрээг олон улсад тэлэх, Азийн санхүүгийн төвүүдэд ажиллах боломж, түүнд шаардагдах ур чадвар, хувь хүний шинж чанарын талаар хаалттай илтгэл тавина.

   “Asia Finance 2018 Ulaanbaatar” банк санхүү, хүний нөөцийн сургалт, арга зүйн чуулга уулзалт энэ жил Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус арга хэмжээнд “Гүрэн Дээд Сургууль”-ийн урилгаар АНУ, Европ болон Азийн олон улсын санхүүгийн төвүүдтэй хамтран ажиллаж, үндэстэн дамнасан банк, санхүүгийн байгууллагуудад хүний нөөцийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг “Andrews Partnership” компанийн удирдлагууд хүрэлцэн ирж байгаа юм. Уулзалтын үеэр тэд хөрөнгө оруулалтын банкер, санхүүгийн шинжээч, санхүүгийн менежер, PR, менежментийн чиглэлээр мэргэшсэн эсвэл суралцах чадвартай Монголын ТОП 500 залууст карьерынхаа цар хүрээг олон улсад тэлэх, Азийн санхүүгийн төвүүдэд ажиллах боломж, түүнд шаардагдах ур чадвар, хувь хүний шинж чанарын талаар илтгэл тавина. Мөн Хонконг, Сингапур, Токио, Улаанбаатар хотуудын төлөөлөл болсон 4 зочин илтгэгч нар Азийн бүс нутгийн мэргэжлийн онцлог, Монгол дахь банкны салбарын карьерын ирээдүй зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвүүдээр үнэ цэнэтэй мэдээллийг хуваалцана. 

Үзсэн: 1357

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна