Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

ЭМЭГТЭЙЧҮҮД “ДЭЛХИЙ ЦОМ”-ООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Densmaa 2018-03-19 03:03

ДЦАШТ-д Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Беларусь, Швед гэсэн найман орны баг өрсөлдлөө.

Японы Такасаки хотноо амралтын өдрүүдэд болсон Чөлөөт бөхийн 2018 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон манай баг хүрэл медаль хүртлээ.

Монгол бүсгүйчүүд, америк бүсгүйчүүдийг 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тус бүр 5:3-аар ялж хүрэл медаль хүртэж байв. Харин энэ удаагийн хүрэл медалийн төлөөх гурав дахь халз барилдаанд 6:4-өөр яллаа.

17 дахь удаагийн ДЦАШТ-д Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Беларусь, Швед гэсэн найман орны баг өрсөлдсөн юм.

Үзсэн: 1186

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна