З.Энхболд: АНУ-БНАСАУ-ын дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой
Монгол Улс Ирак, Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд Америкийн талтай хамтран оролцсонд АНУ-ын Түр хамаарагч талархал илэрхийлээд, Зэвсэгт хүчний баярын өдрийг тохиолдуулан баяр хүргэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны Түр хамаарагч М.Микаллерийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д хийсэн айлчлал, тохиролцсон асуудлуудын талаар мэдээлж, айлчлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Талууд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон гадаадад буй Монгол Улсын хууль бусаар гарсан хөрөнгө, мөнгийг эргүүлэн авахад АНУ-ын дэмжлэгийг авах талаар санал солилцов. Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангах хамтарсан чармайлтад хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд АНУ болон БНАСАУ -тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэгийн хувьд сүүлийн үед яригдаж буй тус улсууд хоорондын дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боломжтой хэмээн хэлэв.
Монгол Улс ийнхүү санал тавьж байгаад АНУ-ын тал талархал илэрхийлж, уг саналыг Төрийн департмент болон Цагаан ордонд уламжлахаа мэдэгдэв. Монгол Улс Ирак, Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд Америкийн талтай хамтран оролцсонд АНУ-ын Түр хамаарагч талархал илэрхийлээд, Монгол Улсын Зэвсэгт хүчний баярын өдрийг тохиолдуулан баяр хүргэв.
Үзсэн: 1079
Tweet