Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Эрчүүд рүү чиглэсэн бодлого дутмаг байгааг анхааралдаа авна


Densmaa 2018-03-16 05:03

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрөө 9 жил.

Жендэрийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдааныг Монгол Улсын ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх даргалж, удирдан явуулсан юм.

Жендэрийн тэгш эрхийн тухай асуудлыг ихэвчлэн эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн талаархи тохиолдлоор ойлгодог байсан бол энэ нь илүү өргөн хүрээний, нийт иргэдийн тэгш эрхийн тухай гэдгийг олон нийт мэддэг болсон гэж хорооны гишүүд дүгнэж байна.

Жендэрийн Үндэсний хорооны гишүүд эрэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах талаар асуудал хөндөв. Хорооны 2017 оны Үйл ажиллагааны тайланд тусгагдсан баримтууд эрэгтэйчүүдэд анхаарлаа хандуулах шаардлага үүссэнийг илтгэж байна гэв. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрөө 9 жил,  18-29 насны эрчүүдийн 21 хувь нь цэргийн алба хаасан, монгол эрчүүд дунджаар 26 насандаа гэрлэдэг, тэдний 46 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог зэрэг мэдээлэл тайланд тусгагджээ. Хуралдааны төгсгөлд Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх Жендэрийн үндэсний хорооны Ажлын албыг дэргэдээ байгуулах талаар хорооны гишүүдийн саналыг судалж, шийдвэрлэхээ мэдэгдэв.   

 

Үзсэн: 1046

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна