Ерөнхий сайд нэр бүхий тамирчдад баяр хүргэж амжилт хүсэв
Тамирчид удахгүй болох олон улс, тивийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ эрчимтэй хангаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, Д.Отгондалай нарыг хүлээн авч уулзлаа.
Тив, дэлхийн хэмжээний тэмцээнд удаа дараа амжилт гарган Төрийн дууллаа эгшиглүүлж байгаа тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж байдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээ өнгөрсөн сард Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аваргын тэмцээнд гуравдахь удаагаа түрүүлж эх орныхоо нэрийг дуурсгасан юм. Тэрээр саяхан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохиогдсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын улсын аваргын тэмцээнд 236 кг-ыг шахаж түүхэн дээд амжилт тогтоожээ.
Үзсэн: 1430
Tweet