Лхагва, 4-р сар 30, 2025 23:27:38
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 30-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

БОАЖ-ЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ОРОН ДАЯАР ЗАРЛАЛАА


Densmaa 2018-03-14 03:03

Өдөрлөгөөр ард иргэд, аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэлийг бүртгэнэ.

   БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөг энэ сарын 14-21-ний хооронд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр хөндлөнгийн судалгааны байгууллага хүрэлцэн ирсэн иргэдийн санал, гомдлыг бүртгэлжүүлж, БОАЖЯ-нд  зөвлөмж хүргүүлэх юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Өдөрлөг энэ салбарт тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэлийг бүртгэнэ. Мөн ирсэн саналуудыг нэгтгэж, мэдээллийг боловсруулж, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэнэ” гэв.

   Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийж, хэрэгжүүлж буй мэдээ, мэдээлэл авах хүсэлтэй иргэдээс гадна, энэ салбарт хийж хэрэгжүүлэх шинэ санаатай иргэдийн үгийг сонсох зорилгоор энэхүү нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.  

Үзсэн: 1305

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: