Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын анхны “Movie with live orchestra”-г толилуулна


Densmaa 2018-03-14 03:03

“Эмми” шагнал гардуулах ёслолын хамгийн олон шагналт цуврал кино буюу нийт 38 шагналын эзэн.

   Монголд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 19-нд Дэлхийн шилдэг кино суваг HBO-ийн “Хаадын тоглоом” киноны үзэгчдийн сэтгэлд хоногшсон үйл явдлын огцом эргэлт, өрнөл бүхий хөгжимлөг ангийг симфони найрал хөгжмийн амьд тоглолт, монгол дуу оруулалттайгаар үзэгчдэд хүргэх гэж байна. Тоглолтын талаар “Movie with live orchestra” арга хэмжээний ерөнхий удирдаач Улсын филармоний удирдаач, төгөлдөр хуурч Б.Анар: “Өмнө нь үзэгчдэд зөвхөн  кино концертыг хүргэдэг байсан бол энэ удаад кино үзэнгээ найрал дуучдын дуулал болон симфони найрал хөгжмийн амьд дуугаралтыг мэдрэх боломжийг олгож байна. Виолончель буюу морин хийлээр УДБЭТ хөгжимчин Д.Амармэнд гоцлол тоглоно. Энэ нь монголд төдийгүй дэлхийд анхдагчаараа онцлог” гэсэн юм.

   “Хаадын тоглоом” кино гарснаас хойш амьд оркестртэй үзэгчдэд хүрч байсан тохиолдол байхгүй байна. Кино урлаг болон хөгжмийн наадмаас хамгийн олон шагналыг хүртсэн, бүх цаг үеийн хамгийн шилдэг цуврал киноны нэгээр зүй ёсоор нэрлэгддэг “Хаадын тоглоом”-ын хит цувралын шилдэг нэг ангийг амьд хөгжимтэйгээр Монголд бүтэн үзүүлэх гэж буй нь үзэгч, сонсогчдын анхаарлыг татаж байна.  

Үзсэн: 1499

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна