Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол эрдэмтдийн судалгаа бүтээгдэхүүн болон гарч байна


Densmaa 2018-03-13 05:03

Өнөөдрийн байдлаар 40–өөд гарааны компани ШУА-ийн хүрээлэнгүүдийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж байна.

    Шинжлэх ухааны байгууллагуудын дэргэд гарааны компаниуд ажиллаж, эх орны түүхий эдээр өөрсдийнхөө судалгаанд үндэслэн олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна. Эрдэмтэн судлаачдын гаргасан тэдгээр бүтээгдэхүүн жинхэнэ хэрэглэгчиддээ очиж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулдаг. Тэгвэл бүтээгдэхүүнээ худалдан борлуулах ажилд анхаарч ажиллаж байгаа гэж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл ярьж байна.

    Д.Рэгдэл: Одоогоор ШУ-ын салбарт бүтээгдэхүүн сурталчлах хөрөнгө мөнгө дутмаг байна. Бид БСШУЯ, Шинжлэх ухааны технологийн сантай хамтран гарааны компаниудын болон эрдэмтдийн бүтээгдэхүүний интернэт худалдааг эхлүүлж байгаа юм. Интернэт худалдаа гэдэг дүр төрхөндөө арай орж чадахгүй байна. Эрх зүйн орчны зохицуулалт хэрэгтэй байна. Гэхдээ ямар ч байсан бүтээгдэхүүн үйлвэрлэж байгаа хүнийг шинжлэх ухаан технологийн сангийн сайтаар дамжуулаад, хэрэглэгчидтэй холбох эхлэлийн чанартай ажлыг хийж байна. 

    https://shop.stf.mn/

Үзсэн: 1148

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна