"Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аян орон даяар зохион байгуулагдаж байна
Уг аян нь өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжил сонголтод нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын Яамны дэмжлэгтэйгээр өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжил сонголтод нь арга зүйн дэмжлэг үзүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор орон даяар "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ сарын 1-нд нээлтээ хийсэн уг аян тавдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Аянд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Монгол Улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг 40.841 сурагч төгсөж, их дээд сургуульд элсэн орно. Үүнтэй зэрэгцэн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгох хариуцлагатай бөгөөд амаргүй алхамтай тулгардаг. Судалгаанаас харахад, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид судалгаа, мэдээлэлгүйгээр бусдыг даган дуурайх, өөрийн боломж бололцоог тооцохоос илүүтэйгээр бусдын нөлөөнд автах зэрэг тохиолдлын байдлаар мэргэжлээ сонгодог болох нь мэргэжил, боловсролоос шалтгаалсан ажилгүйдэл үүсэхэд нөлөөлж байна.
Үзсэн: 1221
Tweet