"Уур амьсгалын ногоон сан"-гийн төсөл хэрэгжинэ
Тус сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хорооллын 100 га талбайг эко орчин болгох, 10 мянган ногоон сууц барих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Азийн хөгжлийн банк нь Ази, Номхон далайн бүсэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улс болон Камбож, Тажикистанд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд зориулж "Уур амьсгалын ногоон сан"-аас 190 сая ам.долларын санхүүжилт авахаар болсон байна. "Уур амьсгалын ногоон сан"-ийн санхүүжилт нь "Хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөлийг бууруулах, улс орнуудад Парисын хэлэлцээрийн хүрээнд өгсөн үүрэг амлалтаа биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой" гэж Азийн хөгжлийн банкны мэдлэгийн менежмент, тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан дэд Ерөнхийлөгч Бамбан Сусантоно хэллээ. Монгол улс энэхүү санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хорооллын 100 га талбайг эко орчин болгох, 10 мянган ногоон сууц барих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Үзсэн: 1257
Tweet