П.Орхон дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна

Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь БНХАУ-ын бөхчүүд тэргүүлж байна.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дэлхийн чансааг гаргав. Энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой 62 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлж байна. Түүнээс гадна Монголын долоон бүсгүй дэлхийн чансаанд айрагдлаа.
Тодруулбал, ОУХМ Э.Нарангэрэл 50 кг-д 20 оноотой тав, Э.Сумъяа 53 кг-д 20 оноотой хоёр, Э.Даваачимэг 55 кг-д 17 оноотой гурав, А.Батцэцэг 57 кг-д 18 оноотой дөрөв, Б.Шоовдор 59 кг-д 18 оноотой дөрөв, Ш.Түмэнцэцэг 68 кг-д 19 оноотой гурав, гавьяат тамирчин О.Насанбурмаа 72 кг-д 16 оноотой гуравдугаар байрт бичигдэв. Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь БНХАУ-ын бөхчүүд тэргүүлж байна. Үлдсэн дөрвөн жинд МУГТ П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг өнгөлж байгаа юм.
Үзсэн: 1615
Tweet