Монгол Улс 2021 онд 15 настнуудаа олон улсын PISA шалгалтад сойх зорилго тавьжээ
ХБНГУ-ын Потсдамийн их сургуулийн доктор, профессор Бернд Меиер "PISA-гийн дараах ОУ-ын боловсролын шинэ ойлголт сэдвээр илтгэл тавилаа.
“Монгол хүнийг бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг, оролцоо” сэдэвт сургалт зөвлөлгөөн боллоо. Тус зөвлөгөөнд Нийслэлийн ЕБС-ийн 3000 гаруй багш, сургуулийн удирдах ажилтан оролцсон. Энэ үеэр Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх "PISA" шалгалтад 15 настнуудаа сойх зорилго тавьсан бөгөөд шалгалтад хэрхэн бэлтгэх, ОУ-ын боловсролын шинэ ойлголт, даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар ХБНГУ-ын Потсдамийн их сургуулийн доктор, профессор илтгэл тавилаа.
15 настнуудыг хамруулдаг PISA шалгалт нь хүүхдэд олгож буй ерөнхий боловсролын мэдлэг чадвар орчин үеийн нийгмийн оролцоонд тус болох зайлшгүй хэрэгцээт чадварыг олгож чадаж байна уу, сурч мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх чадварыг олгож байгаа эсэхийг сорьдог дэлхийд нэр хүндтэй шалгалт юм.
Үзсэн: 1219
Tweet