Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-09-05
mongolia

Шинэ мэдээ

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД БНТУ-ЫН ҮИХ-ЫН ДАРГА ИСМАИЛ КАХРАМАНТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ


Densmaa 2018-03-09 11:03

Манай хоёр улс, үндэстэн угсаа гарал нэгтэй, түүхэн хэлхээ холбоогоор гагнагдсан учраас энэхүү айлчлалыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

   Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

   Улсын Их Хурлын дарга М.Энхболд  айлчлалынхаа эхний өдөр БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахрамантай ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийв. Ноён Исмаил Кахраман хэлэлцээний эхэнд “Манай хоёр улс, үндэстэн угсаа гарал нэгтэй, түүхэн хэлхээ холбоогоор гагнагдсан учраас энэхүү айлчлалыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Үндэсний Их Хурал болон Туркийн ард түмний нэрийн өмнөөс айлчлалд тань амжилт хүсье” гэв.

  Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНТУ-д албан ёсоор айлчилна уу хэмээн урьж, Монголын парламентын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд нь ноён И.Кахраманд талархал илэрхийлээд “Энэхүү айлчлал зөвхөн хоёр парламентын хооронд төдийгүй хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна” хэмээн онцлов.

   Эдүгээ БНТУ-д 4000 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бол Монгол Улсад 214 турк иргэн байгаа юм. Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хэлэлцээр чухал ач холбогдолтой юм.

 

Үзсэн: 234

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна