МАЗААЛАЙГ ХАЙРЛАН ХАМГААЛЦГААЯ!
Их говийн дархан цаазат газарт нутаглан амьдардаг нэн ховордсон Мазаалай баавгай төдийгүй бусад улаан номонд бүртгэгдсэн амьтдын усны хүртээмж сайжирна.
Мазаалай баавгайг хамгаалах, амьдрах орчныг сайжруулах, усны хүртээмжийг нэмэгдүүлэх, хөв цөөрөм шинээр байгуулах, ундаалдаг булаг шандны эхийг хамгаалах, дахин тохижуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Ажлын хүрээнд Худалдаа, хөгжлийн банк Мазаалай баавгайн гол байршил нутаг Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон, Ламын тооройн дарагдсан худаг зэргийг шинээр усны эхийг хашаа татаж хамгааллаа. Дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан бол Мазаалай баавгай учраас бусад улс орнууд өөрсдийн нэн ховордсон амьтдыг бэлгэ тэмдэг болгон дээдэлдгийн адил Монголчууд ч нэн ховордсон, онцлог амьтнаа дээдэлж хүндэлдэг юм. Ингэснээр Их говийн дархан цаазат газарт нутаглан амьдардаг нэн ховордсон Мазаалай баавгай төдийгүй бусад улаан номонд бүртгэгдсэн ховордсон амьтдын усны хүртээмж сайжирч, усны гачигдлын улмаас тоо толгой нь хорогдохоос бага ч гэсэн хамгаалж байна.
Үзсэн: 1603
Tweet