МОНГОЛ ЛАМ БУДДЫН ГҮН УХААНЫ ДЭЭД ЦОЛ ХҮРТЖЭЭ
Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр суралцаж лхаарамбын шалгалтад орох эрх авдаг.
Буддын гүн ухааны хамгийн дээд буюу лхаарамба цолыг Д.Жавзандорж хэмээх Монгол лам хүртлээ.
Д.Жавзандорж нь зургаан жилийн шалгалтынхаа дөрөвт нь тэргүүлж, хоёр жилд нь хоёрдугаар байранд орсон байна. Харин ирэх жил нууц тарнийн ухаанд суралцаж, аграмба цол хамгаалахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү цолыг хүртэхийн тулд лам нар Энэтхэгийн Гэлүгбийн найман сургуульд Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр суралцаж лхаарамбын шалгалтад орох эрх авдаг. Үүний дараа жилд нэг удаа буюу нийт зургаан удаа буддын гүн ухаанаар шалгалт өгдөг байна. Эдгээр шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд лхаарамба цол хүртдэг аж. Монголд 1921 он буюу Ардын хувьсгалаас хойш лхаарамба цол хүртсэн хүн байгаагүй гэж Егүзэр хутагтын тавдугаар дүр Данзанлувсанванжал тэмдэглэв.
Үзсэн: 1680
Tweet