МАНАЙ ЖУДОЧИД “ДЮССЕЛЬДОРФ ИХ ДУУЛГА-2018” ТЭМЦЭЭНЭЭС 4 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Манай тамирчид багын дүнгээр 71 орноос 16 дугаар байр эзэллээ.
Германы Дюссельдорф хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жүдо бөхийн Их дуулга тэмцээний сүүлийн өдөр 90 кг-д тамирчин Г.Алтанбагана хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Таджикстаны тамирчин И.Комроншохыг базари, юко үнэлгээгээр ялсан байна. Энэхүү 100 мянган ам.долларын шагналын сантай “Дюссельдорф Их дуулга-2018” тэмцээнд 71 орны 500 гаруй жүдоч хүч үзсэн юм.
Манай улсаас нийт 19 бөх хүч, ур чадвараа сорьсон бөгөөд эмэгтэй жүдочдоос 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, эрэгтэйчүүдээс 66 кг-д Б.Эрхэмбаяр, 90 кг-д Г.Алтанбагана нар тус тус хүрэл медалийн эзэд боллоо.
Ийнхүү манай залуу жүдочид “Дюссельдорф Гранд слам-2018” тэмцээнээс 4 хүрэл медаль хүртэж, шагналт V байрт 4 тамирчин, шагналт 7-р байрт хоёр жүдоч шалгарсан амжилтаар 71 орноос 16 дугаар байр эзэлсэн байна.
Үзсэн: 1478
Tweet