ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНХАУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Ерөнхий сайд гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлж байсан бол Урд хөршөөрөө үргэлжлүүлэнэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх дөрөвдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Засгийн газрын тэргүүн анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлж, айлчлалын үеэр тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ентэй албан ёсны хэлэлцээ хийсэн. Түүнчлэн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзсан бөгөөд Монгол, Солонгосын бизнес форумд оролцож үг хэлсэн юм. Мөн БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзсаны зэрэгцээ холбогдох баримт бичигт гарын үсэг зурж байсан. Харин хоёр дахь удаагийн айлчлалаа Ерөнхий сайд ийнхүү урд хөршид хийхээр товложээ.
Үзсэн: 1332
Tweet