Стандартчиллын бүс нутгийн холбооны хурал Монголд болно
хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаар 10 шийдвэрийг гаргалаа.
Стандартчиллын бүс нутгийн холбоо /МАС/-ны Ерөнхий Ассемблейн 27 дугаар хуралдааныг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2018 оны 4 дүгээр сард зохион байгуулна. Турк улсын Измир хотноо 2 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд болсон Стандартчиллын бүс нутгийн холбоо /МАС/-ын Стратеги бизнес, хөгжлийн удирдах зөвлөлийн 3 дугаар хуралдаанаар энэхүү шийдвэрийг гаргасан байна. 17 гишүүн орнуудын төлөөлөгчид оролцсон тус хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаар 10 шийдвэрийг гаргажээ. Монгол улсын Стандарт, хэмжил зүйн газар бүс нутгийн стандартчиллын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогийн зэрэгцээ дээрх орнуудаас анх удаа Европын стандартчиллын байгууллагын Хамтрагч гишүүн орноор 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм.
Үзсэн: 1376
Tweet