Тавдугаар сарын 1-нээс “Сити-тур” аялалын автобус явж эхэлнэ
“Сити-тур” аялалд АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авч байсан хэрэглэгдэхгүй байгаа шинэ автобуснуудаас үйлчилгээнд явуулах юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх гэж байна. “Сити-тур” автобустай аялалаар Улаанбаатар хот болон хот орчмын түүхийн дурсгалт газрууд, хот орчмын томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж болох юм. Энэхүү аялалд гадаад, дотоодын жуулчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг түлхүү хамруулах зорилго тавьж байгаа аж. “Сити-тур” автобустай аялал ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн юм байна.
Үзсэн: 1334
Tweet