Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Ойрад түмэн”


Densmaa 2018-02-23 05:02

Ойрадын соёлыг хадгалан үлдсэн, эх түүх нь Ойрадтай салшгүй холбоотой нэг сая гаруй хүн байдаг.

Дэлхий даяар нийт 10 гаруй сая монгол туургатан, монгол хэлтэн хүмүүс бий. Үүн дотроо Ойрадын дотор багтаж, Ойрадын соёлыг хадгалан үлдсэн, эх түүх нь Ойрадтай салшгүй холбоотой нэг сая гаруй хүн байдаг.

Тэд өвөг дээдсийн үеэс олон зууныг дамжсан нүүдэл, аян дайны хөл, нийгэм улс төрийн шалтгаар эдүгээ Монгол, Орос, Хятад улсад олноор, Дундад Ази, Өрнөдийн зарим оронд мөн тархан суурьшиж байна.

Тодруулбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа ойрадууд нь Шинжаан-Уйгурын өөртөө засах орон, Өвөрмонголын Алшаа аймаг, Эзнээ хошуу, Тарвагатай, Алтай аймаг, Ганьсу, Хөхнуур, Хармөрөн муж, Хөлөнбуйр аймагт суугаа торгууд, хошууд, өөлд, урианхай, дөрвөд, захчин бөгөөд 1771 онд Ижил мөрнөөс буцаж ирэгсэд ажээ. БНХАУ-д 2000 оны байдлаар 285 мянга гаруй ойрад байна.

Оросын Холбооны Улсад суугаа ойрадууд нь 17-р зууны эхэн үеэс Алтайгаас хальж, өрнө зүг нүүдэллэн Ижил мөрөн, Доны хөндий, Урал мөрөн, Каспийн тэнгисийн хойт эрэг хавиар суурьшсан халимаг ойрадууд юм. Оросын хүн амын 2002 оны тооллогоор нийт 173 мянга гаруй халимаг ойрад бүртгэгдсэнээс дийлэнх нь БНХалимаг улсад амьдран сууж байна.

Ойрадын өрнөд рүү чиглэсэн их нүүдлийн замд “цацагдсан” болон дайны хөл, улс төрийн шалтгаар ойрадын хойчис дундад Азийн орнуудад мөн тархан суурьшжээ. Бүгд Найрамдах Кыргыз улсад 10 мянга гаруй, Казахстанд 1100, Узбек, Укриан, Гүрж, Тажик зэрэг улсад 1500 орчим халимаг ойрад байна. 

Хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан Беларусь, Украйн, Азербайджан, Армян, Латви, Литва, Молдав, Эстон зэрэг улсад 450 орчим халимаг ойрад оршин сууж байна. Түүнчлэн 20-р зууны дэлхийн нэг, хоёрдугаар дайнаас дайжин гарсан халимагууд АНУ-д 2000, Францад 1000 гаруй байхаас гадна Герман, Канад, Чех, Испани, Болгар, Бельги, Австри, Австрали, Дани, Финланд зэрэг улсад цөөн тоогоор суурьшжээ. 

Эдгээр тархан суурьшсан монгол туургатны мартагдсан болон мартагдаж буй язгуур урлаг, хэл соёл, ахуй соёлын биет болон биет бус өвүүдийг сэргээх, орчин үеийн модерн урсгалаас ангид жинхэнэ язгуур утгаар нь хойч үедээ өвлүүлж үлдээх зорилгоор “Ойрад түмэн” монгол туургатны олон улсын их наадмыг 2006 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн юм. Ингээд та бүхэнд “Ойрад Түмэн” ТББ-ын тэргүүн Батсүх ярьж байна.

Хөгжил гэдэг нэг талаараа дэвшилттэй зүйл. Нөгөө талаараа тийм таатай зүйл биш гэж хэлж болно. Яагаад гэхээр хөгжил гэдэг тухайн ард түмний язгуур соёлыг саармагжуулж байдаг. Зарим ард түмэн хөгжилд их анхаарснаас болж өөрсдийн соёл уламжлалыг орхигдуулах үзэгдэл гардаг. Монголчуудын хувьд арвин их түүхтэй ард түмэн. Язгуур соёлоо одоог хүртэл авч хадгалж авч үлдсэн ард түмэн гэдэг нь бахархалтай юм.

Монгол туургатны язгуур урлагийн наадмыг 2006 оноос жил бүрийн 8 сарын 4,5-нд Увс аймагт байнга зохион байгуулж ирсэн. Хойшид ч энэ л хугацаандаа зохион байгуулж байх болно. Энэ наадмын хүрээнд 2 жилийн хугацаатай өөр нутаг оронд амьдарч байгаа монгол угсаатнуудынхаа нутаг дэвсгэр дээр хийж байхаар төлөвлөж, олон улсынхаа энэхүү наадмын анхны тугаа Халимаг улсад 2016 онд шилжүүлсэн. Ингээд энэ оны 5 сарын 19, 20-нд Халимаг улсын Элстэй хотод Ойрад монгол туургатны Олон улсын язгуур урлагийн наадмаа Халимаг улсын Засгийн газартай хамтран зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.  

Дэлхийн монгол туургатны, язгуур соёл урлаг, нэгтгэлийн талаар ойлголт хэдэн жилийн өмнө сул байсан. Анх наадмаа зохион байгуулж байсан 12 жилийн тэртээ Монголдоо байна уу хилийн чанадад байна уу хамаагүй Монгол туургатны сэтгэл зүрхэн дотор тодорхой хэмжээний хүлээлтүүд байсан. Ийм хүлээлт байсан учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, сэтгэл зүрхээ гаргадаг Монголчууд тус тусынхаа шугамаар хичээл зүтгэл гаргаж, нэгдэж ажиллаж байна. Үүнийг хүлээж авч байгаа тал нь гайхамшигтай байсан. Яагаад гэвэл тэр хүлээлтийн хаалгыг энэхүү наадмаараа нээж чадсан гэх үү дээ.

Дэлхийн монгол туургатнууд түүх соёл, ёс заншил, ахуйн соёлоо хадгалж үлдсэн байдал, буурал түүхийг үнэн зөвөөр нь тогтоох, хоорондын соёлын харилцааг цаашид улам идэвхижүүлэх, монголчуудын бахархлыг бий болгох сурталчилан таниулах, мартагдсан болон мартагдаж буй өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд “Ойрад түмэн” монгол туургатны олон улсын их наадмын ач холбогдол оршиж байна.

Түүнчлэн аялал жуулчлалын салбарыг дэмжих үүднээс тус наадмын хүрээнд “Өвгөдийн нутгаар” гэсэн шинэ аялалын маршрут гаргажээ. Энэ талаар “Ойрад түмэн” ТББ-ын тэргүүн Батсүх үргэлжлүүлэн ярилаа.  

Энэхүү наадмыг монгол туургатныхаа өв соёлыг хадгалж хамгаалж үлдэх, тархан суурьшсан монголчууд маань монголдоо цуглаж, соёлын солилцоо хийх, нөгөө талаасаа аялал жуулчлалын арга хэмжээг ч мөн давхар зохион байгуулж ирсэн.

Язгуур урлагийн наадмаар гадны хүмүүст юуг харуулах гэсэн бэ гэхээр Монгол гэдэг чинь өөрийн ийм арвин соёлтой улс шүү гэдгийг нэгдүгээрт харуулах, мөн Монгол орноо гадаадад сурталчлах ийм зорилготой. Аялал жуулчлалын салбар талдаа бид шинэ маршрут гаргасан. Гадаадад байгаа монголчууд маань монгол эх орон, эцэг өвгөдийнхөө нутгаар ирэх их сонирхолтой, хүлээлттэй байсан. Энэ утгаараа тэр замыг нээж өгөх, мөн тэр хүмүүсийг, тухайлбал Халимагийн ард түмэн гэхэд 410-аад жилийн тэртээ тасран нүүдэллэжээ. Гэсэн хэдий ч язгуур их соёлоо гээлгүйгээр амьдарч ирэхдээ хэзээ нэгэн цагт биднийг ирж авна гэсэн тэр хүлээлт нь өнөөг хүртэл тасраагүй. Бодит жишээ нь гэхэд 2014 онд бид, халимагууд 410 жилийн өмнө одоо байгаа газраа хэрхэн нүүдэллэж, үлдэж хоцорсон бэ гэдэг яг тэр түүхийн жимээр нь бид талдаа 7000 мянган км жийптэй аялал хийсэн. Биднийг очиход “Тэмээтэй биш гэхэд өнөөдрийн тэмээ нь энэ машин юм байна, та нарыг ирсэнд баярлалаа гээд 80 гарсан настангууд биднийг тэврээд уйлж байсан. Тэр хүмүүс энэ өвөг дээдсийнхээ нутгийг ямар их санадаг, мөрөөддөг талаараа бидэнд сэтгэл шимширтэл ярьж байсан. Энэ утгаараа бид “Өвгөдийн нутгаар” гэсэн шинэ аялалын маршрутыг бий болгосон. Энэ маршрутаар Монгол туургатнууддаа бид монгол нутгаар чөлөөтэй аялах боломийг нээж өгсөн гэж хэлж болно. 

Ойрад түмэн Монгол туургатны олон улсын их наадмын хүрээ жил ирэх тутам өргөжин тэлж, эдүгээ дэлхийн монгол туургатнуудын хүсэн хүлээдэг наадмын нэг болжээ. 

Үзсэн: 2659

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (4)

  • Kcavdf https://newfasttadalafil.com/ - best price for generic cialis Jycavd Trouver Tadalis Sx Soft Ujopkj Most people with CFS do not get much relief from rest. <a href=https://newfasttadalafil.com/>online cialis pharmacy</a> https://newfasttadalafil.com/ - cheap cialis online canadian pharmacy Keflex Ng Tube Compatability Drug Route


  • The ratio of transmission in ferrets in the CDC studyГў with two of six ferrets showing infection by respiratory dropletГў echoed the findings in the Kawaoka study <a href=http://bestcialis20mg.com/>generic 5mg cialis best price</a> viagra can breastfeeding moms take tylenol extra strength It ll be very tempting to pull your jumper over your face, cry, stick your tongue out, scratch your bum or pick your nose