Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО

“Дубай-2015”, “Куала Лампур-2016”-д алтан медаль хүртээж байсан бол энэ жил дахин аварга боллоо.
Монгол улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдаж байгаа ес дэх удаагийн Дэлхийн цомын тэмцээнд 40 орны 400 орчим тамирчин оролцож байгаа юм. Тус тэмцээнийн 97кг-ийн жинд өрсөлдсөн олимпийн наадмын хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ 220 кг өргөснөөр, гурав дахь удаагаа “Дэлхийн цом”-д түрүүллээ. Манай тамирчны хувьд өнгөрсөн оны гуравдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан пауэрлифтингийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Мөн оны тавдугаар сард Унгар улсын Эгер хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнд гайхалтай амжилт үзүүлж, аваргын алтан медалийн эзэн болсон юм.
Үзсэн: 1590
Tweet