Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Спортын сэтгүүлчид олгодог тусгай шагналыг Ч.Отгонбаатар хүртлээ


Densmaa 2018-02-22 05:02

6 болон түүнээс дээш өвлийн олимпийг сурвалжилж буй сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагналыг гардуулан өглөө.

   Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбооноос 6 болон түүнээс дээш өвлийн олимпийг сурвалжилж буй сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагналыг гардуулан өглөө. Энэ жилийн хувьд Монгол улсаас Монголын Спортын сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар энэхүү шагналыг хүртлээ. Зургаа дахь олимпдоо ажиллаж буй түүнийг спортын хүрээнийхэн “Сато” хэмээх нэрээр нь андахгүй билээ. Энэхүү арга хэмжээнд "Пёнчан 2018" наадмыг зохион байгуулах хорооны дарга Ли Хе Беом, ОУССХ-ны Ерөнхийлөгч Ж.Мерлоболон ОУОХ-ны гишүүн С.Бубка, М.Касадо, И.Ферриани тэргүүтэй хүндэт зочид байлцлаа.

Үзсэн: 1420

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна