Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно
Хуралдааны үеэр шатахууны үнэтэй холбоотой асуудлаар ярилцана.
Монгол улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан энэ сарын 26-27-нд Москва хотноо товлогдоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УУХҮЯ-аас “Энэ хуралдааны үеэр шатахууны үнэтэй холбоотой асуудлаар ярилцана” хэмээн мэдэгдсэн. Сар шинийн баярын өмнөхөн хилийн үнэ нэмэгдсэн. Үүнээс үүдэн шатахууны жижиглэнгийн үнэ өссөн байгаа. Цаашид энэ хэвээр шатахууны үнэ өссөөр байх юм бол Монгол Улсын эдийн засагт дахин хүндрэл учирна гэдгийг ОУВС сануулаад байгаа билээ.
Үзсэн: 1265
Tweet