Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

ХӨВСГӨЛ НУУРЫН БАРУУН ЭРГЭЭР 40 КМ АВТО ЗАМ БАРИНА


Densmaa 2018-02-06 04:02

Хатгал, Ханхын ойролцоох бүх аж ахуй нэгжүүдийн хаягдал усыг цуглуулах 50 шоо м-ээс дээш багтаамжтай цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулана.

   Хөвсгөл аймагт аялал жуулчлал хөгжүүлэх зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 38 сая ам.доллароор Хөвсгөл далайн аялал жуулчлалын бүсэд цогц төсөл хэрэгжүүлэхээр  болжээ.

  Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нисэх онгоцны буудлаас Чүчүгийн даваа хүртэл зургаан метрийн өргөнтэй 40,2 км хатуу хучилттай авто зам, 150 машины зогсоол, явган хүний зам, дугуйн замтай болох юм. Мөн Хатгал, Ханхын ойролцоох бүх аж ахуй нэгжүүдийн хаягдал усыг цуглуулах 50 шоо м-ээс дээш багтаамжтай цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

  Түүнчлэн Хатгал, Ханх сумдын хог хаягдлын цэгийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн шинэчлэх, Эгийн голын гүүрийг шинэчлэн барьж байгуулах зэрэг ажлуудыг дээрх хөрөнгөөр хийх юм байна.

Үзсэн: 1793

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна