ЦӨЛЖИЛТ, ШАР ШОРООН ШУУРГАТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР “НОГООН АЗИ СҮЛЖЭЭ” ТББ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
“Ногоон ази сүлжээ” ТББ 18 жилийн хугацаанд 6000 гаруй га газарт орон нутгийн иргэдтэй хамтран мод тарьжээ.
Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр БОАЖЯ болон "Ногоон Ази сүлжээ" ТББ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, “Ногоон ази сүлжээ” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга У Ги Чул нар гарын үсэг зурлаа. “Ногоон Ази сүлжээ” ТББ нь Монголд үйл ажиллагаа явуулж эхлээд 18 жил болж байгаа төдийгүй энэ хугацаанд 6000 гаруй га газарт орон нутгийн иргэдтэй хамтран мод тарьж, иргэдийн амжиргааг дэмжиж ажилласан талаар танилцуулсан байна. Тус байгууллага өнгөрсөн жил Засгийн газрын дэмжлэгтэйгээр ойн аж ахуйн сургалтын төв байгуулан орон нутгийн иргэдэд хэрхэн мод, жимс тарьж амжиргаагаа залгуулах талаар сургалт хийжээ. Энэ төв нь дотуур байртай учир орон нутгаас ирсэн иргэд тэндээ байрладаг юм. Мөн ойн судалгаа хөгжлийн төвийн үрийн лабораторийг байраар ханган ажиллаж байна. Дээрх санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улс цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр “Ногоон ази сүлжээ” ТББ-аар дамжуулан олон улстай хамтарч ажиллах гарц нээгдэнэ гэж үзэж байгаа юм.
Үзсэн: 1389
Tweet