Г.ӨСӨХБАЯР НАРЫН ТАВАН УУЛЧИН ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД ГАРЛАА
Энэ удаагийн авиралт нь өнгөрсөн жилийн адил К2 ууланд авирах бэлтгэл юм гэж гавьяат тамирчин онцолж байна.
Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуагийн оргилд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй таван уулчин гарлаа. Тэд далайн түвшнээс 6962 метр өндөрт орших энэ оргилд 2 сарын 01-ний өдөр мөрөө гаргасан байна. Эверестийн оргилд хэдэнтээ гарсан туршлагатай уулчин Г.Өсөхбаярын хувьд Аконкагуа оргилд жилийн өмнө буюу 2017 оны хоёрдугаар сарын 10-нд авирч байсан юм. Энэ удаагийн авиралт нь өнгөрсөн жилийн адил К2 ууланд авирах бэлтгэл юм хэмээн гавьяат тамирчин онцолж байна. Тэрбээр өнгөрсөн зун “Алуурчин уул” гэгддэг К2-т авирахаар явсан ч цаг агаарын болон хөтөчийн асуудлаас болж 6450 метрт хүрсэн хэдий ч авиралтаа зогсоож байсан билээ.
Үзсэн: 1695
Tweet