Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Австралийн Элчин сайд Жон Лангтритай уулзлаа


Densmaa 2018-02-05 05:02

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва геологи, уул уурхайн салбарт хэрэгжүүлэх хэд хэдэн үйл ажиллагаанд хамтран ажиллах хүсэлтийг ноён Элчин сайдад тавилаа.

   Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтритай уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Австрали улс Монгол Улстай өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар саналаа хэллээ. Элчин сайд Жон Лангтри  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ашигт малтмалын лиценз эзэмшихтэй холбоотой зохицуулалтад сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ талаар судалж, ямар ажил хийж болохыг эргэн мэдэгдэнэ гэлээ. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва геологи, уул уурхайн салбарт хэрэгжүүлэх хэд хэдэн үйл ажиллагаанд хамтран ажиллах хүсэлтийг ноён Элчин сайдад тавилаа. Тухайлбал, Монгол Улсад ашигт малтмалын нөөц баялгийн үндэсний нэгдсэн ангилал бий болгох төсөл хэрэгжүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийхэд хамтран ажиллахыг хүссэн.

   Элчин сайд Жон Лангтри Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж буй 2019 онд нэгдүгээр үе шат нь дуусах “Австрали, Монголын эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг эхлүүлж, энэ хөтөлбөрийн хүрээнд хүсэлтийг ажил хэрэг болгон шийдвэрлэх боломжтой гэлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мөн өөрийн санаачилсан өндөр мэргэжлийн мэргэжилтэй ажилтан сургах, бэлтгэх, улмаар ажлын байрыг бий болгох “Ажилсаг монгол” хөтөлбөрийн талаар танилцуулж, энэ хөтөлбөрийн хүрээнд Австрали улсад залуусыг сургахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсны дагуу, Элчин сайд Жон Лангтри залууст мэргэжлийн боловсрол олгох, сургах нь маш оновчтой шийдэл гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Австрали улсад монгол залуусыг сургахад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Үзсэн: 1443

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна