Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

КАНАДЫН МЕРИТ ТӨСӨЛ СҮХБААТАР АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ


Densmaa 2018-02-01 03:02

МЕРИТ Монгол Улсын эдийн засгийг сэргээж, тогтвортой өсөлт бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой

   Канад Улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлдэг “Монгол Улс, Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” /МЕРИТ/ төсөл Сүхбаатар аймагт  хэрэгжихээр болжээ. Уг төсөл нь олборлох салбарыг үр дүнтэй удирдах чиглэлээр төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлж, Монгол Улсын эдийн засгийг сэргээж, тогтвортой өсөлт бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой аж. Төсөл дөрвөн аймаг, Улаанбаатар хотын долоон байгууллагад хэрэгжинэ. Канадын төрийн захиргааны институт болон МЕРИТ төслөөс хамтран “Төрийн албаны шинэчлэлийг амжилттай удирдах нь” сэдэвт сургалтыг явуулжээ. Сургалтанд төсөл хэрэгжихээр сонгогдсон аймаг, албан байгууллагуудын удирдлагууд хамрагдсан байна. Төслийн гол үр дүн бол төрийн албан хаагчдын манлайлах чадварыг нэмэгдүүлэх явдал юм.

Үзсэн: 1160

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна