Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-02-18
mongol

Шинэ мэдээ

Э.Амартүвшин "OPERA AWARDS”-т нэр дэвшжээ


Densmaa 2018-01-31 02:01

Дэлхийн хэмжээний шагнал гардуулах ёслол болох 'Opera Awards” нь ирэх дөрөвдүгээр сарын 9-нд дүнгээ танилцуулна.

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин Э.Амартүвшин “2018 International Opera Awards'-ийн “Оны шилдэг залуу дуучин” төрөлд нэр дэвшжээ.

Дэлхийн кино урлаг “Oscar” наадмын шагналтай дүйцэхүйц дэлхийн дуурийн урлагийн 'Opera Awards”-т Монгол Улсынхаа нэрийн өндөр өргөж буй дуучин Э.Амартүвшинг дуурийн урлагийн нөлөө бүхий томчуулын санал хүсэлтээр анх удаа энэ шагналд нэр дэвшүүлсэн байна.

Дэлхийн 'Opera Awards” нь ирэх дөрөвдүгээр сарын 9-нд дүнгээ танилцуулж, улаан хивсний ёслолыг зохион байгуулах юм байна. 

Үзсэн: 106

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна