Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-12-2024
монгол

Шинэ мэдээ

Өвлийн аялал жуулчлал Монголд


Densmaa 2018-01-31 06:01

Аялал жуулчлалын салбарт 600 гаруй тур оператор компани, 370 орчим зочид буудал, 300 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 400 мянга орчим жуулчин хүлээн авч байна.

    Монгол Улсын аялал жуулчлалын хөгжлийн эхлэлийг эрдэмтэн судлаачид Чингис хааны эзэнт гүрэн байгуулагдсан үетэй холбон тайлбарладаг. Харин 1954 онд Монгол оронд албан ёсоор орчин цагийн аялал жуулчлалын үндэс тавигдсан бол 1990-ээд оноос уг салбар хувьчлагдаж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжжээ. Энэ нь манай орны аялал жуулчлалын салбарын хурдацтай хөгжлийн эхлэл болсон юм.

   Тус салбарт эдүгээ 600 гаруй тур оператор компани, 370 орчим зочид буудал, 300 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа  явуулж, жилд дунджаар 400 мянга орчим жуулчин хүлээн авч байна. Манай улсын аялал жуулчлалын үндсэн үйл ажиллагаа зуны улиралд явагддагаас шалтгаалан, түүнийг дагасан олон бизнес үйлчилгээ 10-р сараас 6 дугаар сарыг хүртэл зогсонги байдалд ордог. Нийт жуулчдын 44-45 хувь нь 7 болон 8 дугаар сард ирдэг бол 14 орчим хувь нь өвлийн улиралд ирдэг гэсэн судалгаа бий. Тиймээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, тус салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор сүүлийн жилүүдэд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

   Тухайлбал 2014 оноос эхлэн Улаанбаатарын өвлийн наадмыг зохион байгуулдаг болсноор Монгол орныг зорих жуулчдын тоо нэмэгдэж аялал жуулчлалын улирал уртасчээ. Улаанбаатарын өвлийн наадмын мөсөн шагай болон мөсөн сурын харвааны тэмцээн, тэшүүрийн болон уран гулгалтын үзүүлбэр, өвлийн дугуйн аялал, нохойтой чарганы уралдаан зэрэг нь жуулчдын сонирхдог арга хэмжээний нэг болсон байна. Энэ жилийн хувьд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монголын үндэсний мөсний шагайн холбооноос “Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг энэ сарын 2-4-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Монголчуудын уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчилан цаашид хөгжих үндэс, нөхцлийг бий болгох зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд энэ жил 200 гаруй харваач оролцох юм.


Дэлхийн олон хотууд өөр өөрсдийн онцлог давуу талаа гаргасан аялал жуулчлалын үйл ажиллагаа зохион явуулдаг. Энэ жишгийн дагуу зохиогдож буй Улаанбаатарын өвлийн наадам нь одоо өвлийн аялал жуулчлалын голд брэндийн нэг болжээ.

Ингээд та бүхэнд Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Баттулгын яриаг хүргэе.

   Өвлийн аялал жуулчлалыг бизнес жуулчлал буюу ажил хэргийн жуулчлал, өвлийн спорт дээр тулгуурласан эвентүүд гэсэн ийм 2 чиглэлээр үндсэндээ хөгжүүлж байгаа. Манай хотын хувьд нэгдүгээрт олон хотуудын жишгээр өвлийн эвентэд тулгуурласан үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал Улаанбаатарын өвлийн наадам, цагаан сарын аялалууд гэх мэт. Дэлхийд тэргүүлэх өвлийн наадмууд 50, 60 жил зохиогдож байгаа бөгөөд тэгж байж сая өнөөдөр 1 сая, 2 сая хүн авчирдаг болдог. Тиймээс бид энэ арга хэмжээндээ жуулчин өөр хаана ч үзэж чаддаггүй, өөр хаана ч давтаж хийж болохгүй ийм арга хэмжээ зохион байгуулж, тогтвортой сурталчилж, тодорхой цаг хугацаанд зохион байгуулна. Жишээлбэл 2 дугаар сарын эхний 7 хоногийн хагас сайн өдөр болдог гэдгийг хүн болгон мэддэг, аялал жуулчлалын компаниуд энэ өдрийн энэ наадмыг гадаадад сурталчлаад ирэхээр аяндаа жуулчид монголыг зорин ирдэг болно. Нэг хоёр жил хийгээд түүнийгээ дэлхийн зах зээл дээр гарах том эвент гэж тодорхойлох арга байхгүй юм.

   Нийслэлийн засаг дарга аялал жуулчлалыг уртасгах талаар гаргасан захирамжиндаа Улаанбаатар хотод төрийн байгууллагуудын шугамаар зохион байгуулах олон улсын хурал зөвлөлгөөнийг өвлийн улиралд зарлаж байхыг тусгасан байна.  

    Энэ хүрээнд 9 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл Улаанбаатар хотын 4 болон 5 одтой зочид буудлуудтай 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан нь Монгол улсыг гадаадад сурталчилахад дэмжлэг үзүүлж байгаа нэг хэлбэр юм. Ингээд та бүхэнд Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтний яриаг үргэлжлүүлэн хүргэе.    

    Монголд ирж байгаа нийт жуулчдын 4-ний нэг хувь нь ажил хэргийн зорилгоор ирдэг. 130 мянга гаруй хүн ирдэг. Үүний 50 гаруй мянга нь 7 болон 8 сард ирчихдэг. Энэ саруудад Улаанбаатарт юу болдог вэ гэхээр зочид буудал олддоггүй. Улаанбаатар луу чиглэсэн олон улсын нислэгүүд олддоггүй. Тэгэхээр бид өөрсдийн хүчин чадлаа төвлөрлийг сааруулах замаар нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хамгийн эхлээд бид аялал жуулчлалын байгууллагууддаа боломжийг гаргаж өгөөд өөрөөр хэлбэл амралт аялалын чиглэлээр зуны сайхан улиралд ирдэг хүмүүст боломж бололцоог гаргаж өгөөд, ажил хэргийн зорилгоор ирдэг хүмүүсээ бусад саруудад тараан байрлуулах ийм төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын 4, 5 одтой зочид буудлуудтай хамтарч хөнгөлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь нэг талаасаа жуулчдыг төсвөө хэмнэх, нөгөө талаас Улаанбаатар хот дахь үйлчилгээний газруудыг жилийн турш ажилтай болгож байна.

   2009 оноос хойш аялал жуулчлалын салбар дэлхийд тэр дундаа Ази, Номхон далайн бүс нутагт тогтмол өсөлт үзүүлж байгаа юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас, жил бүр дэлхий даяар аялдаг нийт жуулчдын 23 орчим хувийг тус бүс нутаг хүлээн авдаг гэсэн судалгааг гаргасан байна. 

Монголд аялж, жуулчилж буй хүмүүс ихэвчлэн Хятад улсаар дамжин ирдэг. Харин Хятадад ирэх жуулчдын тоо жил бүр 8 хувиар өсч буй нь манай орны аялал жуулчлалын салбарт таатай нөхцөл бүрдүүлж байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Баттулга онцолж байсан юм. Ингээд түүний ярианд анхаарал хандуулна уу.

   Бидний хувьд сүүлийн хэдэн жилийн хугацаанд маш том боломжууд гарч эхэлж байна. Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа аялал жуулчлын зах зээл бол манай хоёр хөрш болчихоод байна. Өнөөдөр илгээж байгаа жуулчдын тоогоор ч тэр, авч байгаа жуулчдын тоогоор ч тэр өмнөд болон хойд хөрш эхний аравт орж байна. Мөнгөн зарцуулалтын хувьд дудэжаар 150 орчим тэрбум долларыг хятадын жуулчид зарцуулдаг. Энэ бол бидэнд гарч байгаа маш том боломж. Аялал жуулчлалын зүй тогтлоор бол хэн хаана аялах боломж нь бүрдэнэ хамгийн ойрын зах зээл рүүгээ эхэлж аялна. Энэ үйл явц дараагийн 20-30 жилд үргэлжилнэ. Тиймээс монголын аялал жуулчлал үүнд бэлтгэх хэрэгтэй.

   Өвлийн аялал жуулчлалын томоохон маршрут нь Монгол улсын хоймор нутаг Хөвсгөл аймагт орших Хөвсгөл нуурт жил бүр уламжлал болгон зохиодог Мөсний баяр юм. Түүнчлэн Монгол улсын баруун хязгаарын Ховд аймгийн үзэсгэлэнт Хар ус нууранд “Байгаль дэлхийгээ хайрлая” уриан дор “Мөнгөлөг шагшуурга" мөсний баяр тэмдэглэдэг уламжлалтай. Дээрх арга хэмжээнүүдийг үзэж сонирхох хүсэлтэй гадаадын жуулчдын тоо жил бүр өсч байна. Өнгөрсөн жилийн Хөвсгөл нуурын Мөсний баярт гадаад дотоодын 8000 гаруй хүн оролцсон бол хоёр жилд нэг удаа зохиогддог “Мөнгөлөг шагшуурга" мөсний баярт дунджаар дотоод, гадаадын жуулчин нийлсэн 12 мянга гаруй хүн оролцдог байна.

    Сонирхуулахад, Давосын эдийн засгийн чуулганаар дэлхийн заавал очих 7 орны тоонд Монгол улсыг багтааж, нүүдэлчдийн амьдралыг бодитоор нь харъя гэвэл Монгол улсыг зориорой хэмээн Олон улсын аялал жуулчлалын байгууллагаас онцолсон байдаг. Мөн СNN-ээс эхлээд дэлхийн нэр хүндтэй байгууллагууд 2016 оны Дэлхийн аялал жуулчлалын онцлох чиглэлийг Монгол Улаанбаатар гэж зарлаж байсан билээ.  

Үзсэн: 3852

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (4)

  • Fxhzfz https://newfasttadalafil.com/ - Cialis Buy Prescriptions Online Review <a href=https://newfasttadalafil.com/>cheap cialis online pharmacy</a> Cialis Precio En Farmacia Urmgbg https://newfasttadalafil.com/ - Cialis Ffmtmr


  • on July 9, 1913, the New York Giants baseball team donated to the city an 80 step stairway that millions of New Yorkers used to reach the Polo Grounds from a bluff that rose above the playing field and stands <a href=https://bestcialis20mg.com/>cialis prescription online</a> The hallmark of progression requiring prompt action is dyspnea at rest


  • Within an 893 participant nested case control AIA genome wide association study, we nested a 72 AIA case 144 control assessment of vitamin D plasma concentrations, corrected for seasonal and geographic variation <a href=http://sildenafi.buzz>how expensive is viagra</a> Does doxycycline cause lethargy in dogs


  • A new triphenylethylene compound, Fc 1157a <a href=https://enhanceyourlife.mom/>priligy over the counter</a>