Монгол, Орос, Хятад гурван талын ээлжит уулзалтыг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулана
МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН “ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ МОНГОЛЫН ТАЛЫН ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төмөр замын төв коридор, авто замын төв коридорыг хэрэгжүүлэхэд монголын талын баримтлах байр суурь, бодлогын талаар Үндэсний ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцлээ. “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх монголын талын Үндэсний ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 онд байгуулсан юм. Тус хурлаар цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэх чиглэлээр гурван тал хамтран хэрэгжүүлэх боломжит төслийг тодорхойлох, гурван талын ээлжит уулзалт хүртэл хийгдэх тодорхой ажлуудын талаар санал солилцож, төлөвлөгөө гаргаж ажиллахаар болсон байна. Гадаад харилцааны яамнаас Монгол, Орос, Хятад гурван талын ээлжит уулзалтыг энэ оны эхний улиралд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөн, ийнхүү холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.
Үзсэн: 1624
Tweet