МОНГОЛЧУУД ОЛОН УЛСЫН ЦАСАН УРЛАЛЫН ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮЛЖЭЭ
Тэмцээнд 12 орны 16 баг тамирчид өрсөлдөж, ур чадвараа сорьжээ.
АНУ-ын Колорадо муж улсын нийслэл Денвер хотод жил бүр уламжлан зохион байгуулагддаг Брекенрижийн олон улсын цасан баримлын тэмцээнд монгол уран бүтээлчид зургаа дах жилдээ оролцлоо. Тодруулбал, Монгол Улсаас хоёр баг ур чадвараа сорьж Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай уран бүтээлчид “Нууц” бүтээлээрээ нэгдүгээр байр эзэлж, Ц.Батмөнх ахлагчтай уран бүтээлчид “Цаг хугацаа” сэдэвт бүтээлээр уран бүтээлчдийн нэрэмжит шагналыг хүртсэн байна. Тус тэмцээнд 12 орны 16 баг тамирчид өрсөлдөж, ур чадвараа сорьжээ. Өнгөрсөн жилийн тэмцээнд манай улсын хоёр баг “Artist choise awards” шагнал хүртэж багийн төрөлд III байрт орж байсан юм.
Үзсэн: 1569
Tweet