МОНГОЛ, ХЯТАДЫН ХҮМҮҮНЛЭГИЙН СОЛИЛЦООНЫ ХАМТАРСАН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БЭЭЖИН ХОТНОО БОЛОВ
9 салбарын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, нийт 44 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурал Бээжин хотноо боллоо. Зөвлөлийн анхдугаар хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу нар даргалж, хоёр улсын нийт 40 гаруй төлөөлөгч оролцлоо. Талууд боловсрол, соёл, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, кино, телевиз, биеийн тамир, спорт, аялал жуулчлал, найрсаг солилцоо, хүүхэд залуучууд, орон нутгийн солилцоо зэрэг хүмүүнлэгийн 9 салбарын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, нийт 44 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Талууд харилцан тохиролцсон асуудлаар хурлын протокол байгуулав. Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурал нь 2017 оны 5 дугаар сард байгуулсан “Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах тухай, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу хэрэгжиж байгаа арга хэмжээ бөгөөд Зөвлөлийн хоёр дахь удаагийн хурал 2019 онд Улаанбаатар хотод болох юм.
Үзсэн: 1366
Tweet