“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг ирэх долоодугаар сард зохион байгуулна
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг ирэх долоодугаар сард зохион байгуулна.
“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирарде-тай ярилцлаа. Тэд Улаанбаатар хотноо ирэх долоодугаар сарын 16-19-ний хооронд зохион байгуулах уг бага хурлын бэлтгэл ажил, Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот кампанит ажлын хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр 20 хотод төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг хотоор шалгарч, төслийг хэрэгжүүлж байгаа талаар онцлон ярилцсан байна. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг Улаанбаатар хотноо 2018 оны долоодугаар сарын 16-19-ний өдөр зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад нийслэлийн зүгээс бүхий л талаар хамтран ажиллаж байгаа юм. Улаанбаатар хот нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот кампанит ажилд 2016 онд нэгдэн орсноос хойш хотын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байна. Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот кампанит ажлын хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр 20 хотод төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг хотоор Улаанбаатар хот шалгарсан. Монгол Улс ГЭБГ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, тус байгууллагын шугамаар зохион байгуулсан арга хэмжээ, үйл ажиллагаанд тогтмол оролцож ирсэн. Тухайлбал, 2005 онд Япон улсын Кобе хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 2 дугаар бага хурал, 2009 онд Швейцарын Женев хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн 2 дугаар чуулган, Япон улсын Сендай хотод 2015 онд "HҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 3 дугаар бага хурал, Энэтхэг улсын Шинэ Дели хотноо 2016 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд манай улсын төлөөлөгчид оролцож байсан юм.
Үзсэн: 1307
Tweet