ЗАМЫН-ҮҮД ДЭХ КОНСУЛЫН ГАЗРЫГ 20 ЖИЛЭЭР АШИГЛУУЛНА
БНХАУ-ын Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.
БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу Хятад улсаас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Хятадаас Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ. Энэ дагуу Гадаад харилцааны яам БНХАУ-ын талтай ярилцаж, 2 газар ашиглуулах талаар зөвшилцсөн байна.
Үзсэн: 1279
Tweet