“Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэнг Улаанбаатарт нээнэ
Олон улсын хэвлэлд 150 гаруй мэдээ, нийтлэл, жиргээ гарч 20 орчим олон улсын телевиз, сэтгүүл 100 гаруй үзэсгэлэнгээс онцлон, шилдгийн тоонд жагсаажээ
Өнгөрсөн жил дүрслэх урлагийн салбарт болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлын нэг нь Венецийн дүрслэх урлагийн 57-р олон улсын биенналь юм. Монгол уран бүтээлчид энэ наадамд оролцоод, нутагтаа буцаж ирлээ.
Тэд “Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” хамтарсан үзэсгэлэнгээ Италийн Венец хотноо дэлгэн үзүүлж, зургаан сарын турш олон улсын урлаг судлаач, сонирхогчдын анхаарлын төвд байжээ. Венецийн биенналийн ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс хоёр дахь удаа энэ өндөр нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд оролцсон юм.
Тус үзэсгэлэнд Монгол улсын төрийн соёрхолт Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар бүтээлээ дэлгэжээ. Тэд Монгол оронд нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хөндсөн хөрөг, видео, дуу авиа бүтээлүүдээр оролцсон юм. Венецийн төв хэсэгт орших Пиета Институтын орон зайнд зургаан сарын турш гарсан энэхүү үзэсгэлэнг 100 мянга гаруй зочин буюу улс төр, бизнесийнхэн, уран бүтээлчид, урлаг судлаачид, сонирхогчид ирж үзжээ.
Үзсэн: 1562
Tweet