Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-08-19
mongol

Шинэ мэдээ

Азийн олон улсын кино наадам кино найруулагч Г.Жигжидсүрэнг урьжээ


Densmaa 2018-01-18 02:01

кино наадмын удирдаач, урлаг судлаач Бастиан Мересонне Монголын 250 гаруй киноноос 10 киног сонгожээ.

   Францын Везуль хотод  энэ сарын 30-нд 23 дахь удаагаа зохион байгуулагдах Азийн олон улсын кино наадам болно. Үүнд Монголын 10 гаруй киног сонгон үзүүлэхээр болсон байна. Мөн манай улсыг онцлох орноор сонгосон төдийгүй Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнг урьжээ. Түүний найруулсан “Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс”, “Амин мөр” зэрэг бүтээлийг дэлхий дахинд сурталчлан таниулах юм байна. Түүнчлэн тус кино наадмын удирдаач, урлаг судлаач Бастиан Мересонне Монголын 250 гаруй киноноос “Монгол хүү”, “Норжмаагийн зам”, “Сэрэлт”, “Аман хуур”, “Говийн зэрэглээ”, “Солонгын таван өнгө”, “Гарьд Магнай”, “Сүүдэр”, “Аргамжаа”, “Хүсэл шунал” зэрэг шилдэг киног толилуулахаар шийдвэрлэжээ.

Үзсэн: 340

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна