Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

Г.ӨСӨХБАЯР НАРЫН ТАВАН УУЛЧИН АКАНКАГУА ГАРЛАА


Densmaa 2018-01-18 06:01

Акангагуад оргил нь далайн түвшнээс дээш 6962м өндөрт оршдог бөгөөд уулын спортын тамирчдын эр зориг тэсвэр хатуужлыг сорьдог томоохон шалгууруудын нэгт зүй ёсоор ордог.

   Дэлхийн дээвэр Эверестэд хоёр ч удаа тугаа мандуулж, Хөвсгөл далайг дугуйгаар гаталж, Хойд Америкийн МакКинли оргилд мөрөө гаргасан гээд олон амжилтын анхдагчаар нэрлэгддэг МУГТ, уулын спортын ОУХМ Г.Өсөхбаяр Өмнөд Америкийн ноён Оргил Акангагуад гарлаа. Тэрээр тамирчин хүнд тулгарах хатуу сорилтын нэг болох удаан хугацааны бэртлийн дараа ийнхүү Дэлхийн дээвэр Эверест, хойд туйлын 90 градуст хүрсэн анхны Монгол хүн хэмээгдэх дахин эвдэхэд туйлын хэцүү амжилтын эзэн болж байна. Андын нурууны Акангагуад оргил нь далайн түвшнээс дээш 6962м өндөрт оршдог бөгөөд уулын спортын тамирчдын эр зориг тэсвэр хатуужлыг сорьдог томоохон шалгууруудын нэгт зүй ёсоор ордог юм.

   МУГТ Г.Өсөхбаяр энэ тухайгаа “Уг авиралт нь дараагийн том уул, том зорилгын өмнөх сайхан бэлтгэл болж өглөө” гэж хэллээ.

Үзсэн: 1726

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна