Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-12-2024
монгол

Шинэ мэдээ

Хуш модны самрын ач тус


Densmaa 2018-01-18 05:01

Хүн өдөрт 100 гр самар хэрэглэхэд амин хүчил болон бичил элементийн өдрийнхөө хэрэгцээг хангадаг.

  Хуш мод 500 орчим жил насалж 50 орчим настайгаасаа эхлэн 300 орчим жил самар үрээ өгдөг. Монгол улсад Хэнтий, Хангай, Хөвсгөл орчмын уулсаар ойн дээд бүс, тагаар өвслөг ургамал багатай хөвдлөг хучаастай хөрсөнд ихэвчлэн хуш мод ургадаг.

  Монголд ургадаг боргоцой самар нь аминдэм болон эрдэс бодисоор бусдаас арав дахин их, 10 гр самар нь микроэлемент болон амин хүчлийн өдрийн хэрэгцээг хангадаг бөгөөд аминдэм А, В1, В2,  В6, Д, В12, С, ислэг агуулдаг байна. Самрын уурагт триптофан, лизин, валин, гистидин, тирозип зэрэг 19 амин хүчил агуулагдана. Эдгээрийн 70% нь бие махбодид үл орлогдох, хэсэгчлэн орлогдох амин хүчил тул чанар сайтай уургийн тоонд багтдаг. Хушны самарт өөх, тос цардуул, уураг, ислэг олон төрлийн хүчил агуулагдана. Самрын тосонд аминдэм Е болон ханаагүй тосны хүчил агуулагддаг. Самар өөх-тос, уураг ихтэй учир илчлэг чанар сайтайд тооцогддог байна. Дунджаар өөх-тос 45-60%, уураг 15-27%,  ус 7-8%, эрдэс бодис 2-3%, А,В,С аминдэм элбэг байдаг гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр ярьж байна.

   Самрын идээ их тослог уураглаг идээ хүнсэндээ ордог. Ялангуяа самрын тос үл орлогдох амин хүчлээр баялаг ялангуяа сүүлийн үед хүмүүсийн яриад байгаа Омега 3 гээд тосон хүчлээр баялаг. Энэ нь зүрх судасны үйл ажиллагаа болон биеийн дархлааг дэмжидэг тархи мэдэрлийн үйл ажиллгаанд нөлөөлдөг омега 3 тосон хүчил нь загасны түүхий эдэд их байдаг хүчилтэй адил юм. Өдөр тутамдаа хүн сарыг хэрэглэх нь эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай ийм хүнс юм.

   Самрын чөмөгний найрлагад тос, тослог 59.9 хувь, уураг 19.6 хувь, нүүрстөрөгч 16.7 хувийг эзлэхийн зэрэгцээ цардуул эрдэс бодис, витамин зэрэг бусад бодис агуулагддаг. Энэ чанарыг харгалзан самрыг эмчилгээ, гоо сайхан, хүнсний зориулалтаар өргөн хүрээтэй ашигладаг байна. Өнөөдрийн байдлаар хушны самрыг тос, цөцгий, майонез, шокалад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн дэлгэр ашиглаж байна. Сүүлийн үед самраас хүний биед ашигтай магни, төмөр, зэс, фосфор, иод, эрдэс бодисыг нээн илрүүлээд байгаа нь эмчилгээний зориуулалтаар  ашиглах боломжтойг харуулж байгаа юм. Түүнчлэн самрын тосыг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг технологи нэвтэрч, ОХУ самрын тосыг АНУ, БНХАУ, БНСУ болон бусад оронд өргөн хүрээтэй экспортолж байгаа юм. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр боловсруулсан 1 литр самрын тос 80-90 ам. долларт хүрдэг. Оросын эрдэмтдийн тооцоолсноор Сибирийн их тайгаас жилдээ 10-12 сая тонн самар хурааж авах боломжтой гэжээ.

   Самарт агуулагддаг Е болон F төрлийн амин дэмийн эхийн хөхний сүүг нэмэгдүүлэхэд хэрэглэдэг. Эрт дээр үеэс хушны самрыг ардын эмнэлэгт мэдрэлийн өвчин уушигны сүрье, бөөр болон давсаг ходоод гэдэсний өвчин судасны хатуурал, цус алдалт, арьсны өвчинг илааршуулахад ашигласаар иржээ. Хоолны дуршилыг бууруулна, ингэснээр жин хасахад тусална. Чөлөөт радикалууд нь хөгшрөлтийг удаашруулна. Ханаагүй тосны хүчил нь зүрх судасны өвчний эрсдлийг бууруулж, холестерол бууруулдаг ач тустай гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр хэлж байсан юм.

   Хүн өдөрт 100 гр самар хэрэглэхэд амин хүчил болон бичил элементийн өдрийнхөө хэрэгцээг хангадаг. Тийм учраас хушны самрын чөмөг буюу идээ нь хүнсний болон эрүүл мэндийн өндөр ач холбогдолтойд тооцогддог тул дэлхийн хөгжилтэй орнуудад нилээд эрэлт хэрэгцээ ихтэй байна. Самрын ургацын байдлаас хамаарч нэг модноос дунджаар 80-120 ширхэг боргоцой түүх боломжтой юм.

Үзсэн: 10723

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна