Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20,21-12-2024
Монгол

Шинэ мэдээ

Иргэдийн оролцоо - "Ойн нөхөрлөл"


Densmaa 2018-01-18 05:01

Ой хамгаалалт, нөхөн сэргээлт, ой нөхөрлөл зэргийн үйл ажиллагааг зэрэг тэнцүү явуулж байж ойн тогтвортой менежментийг хөгжүүлнэ.

   Хамтын эзэмшлийн ойн аж ахуй нь манай орны ойн ёалбарын хувьд менежментийн цоо шинэ үзэл баримтлал юм. Хамтын эзэмшлийн ойн аж ахуйг  ихэвчлэн нутгийн иргэд эрхлэн явуулж байна. Ойн нөхөрлөлд ойн санг гэрээгээр эзэмшүүлэх замаар ойг хамгаалах асуудал өдөр ирэх тутам төрийн засгийн бодлого, чиг үүрэг болсоор байна. 1990 оны сүүлээр Монголд ойн нөхөрлөлүүд байгуулагдаж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд ялангуяа, 2007 онд Ойн хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш нөхөрлөлийн тоо хурдацтай нэмэгдсэн.

    1997 оноос НҮБ–ын “Хамтын эзэмшлийн ойн аж ахуй” гэсэн 2 жилийн хугацаатай төсөл хэрэгжиж үүнээс хойш өдгөө улсын хэмжээнд мянга гаруй ойн нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулж байна гэж БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар  ярьж байна.

    Чулуунбаатар: Ой хамгаалалт, нөхөн сэргээлт, ой нөхөрлөл зэргийн үйл ажиллагааг зэрэг тэнцүү явуулж байж ойн тогтвортой менежментийг хөгжүүлнэ. Ой ашиглалтыг замбараагүй төлөвлөгөөгүй явуулж болохгүй. Орон нутагт сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Одоохондоо ойг эзэмшлийн байдлаар зөвшөөрөл өгч байгаа юм. Цаашид тусгай зориулалтын болон хувийн өмчид эзэмшүүлэх боломжтой. Ойг өмчлүүлэх юм бол илүү ач холбогдолтой.

   Нөхөрлөлүүд идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулан, эзэмшлийн ойдоо эргүүл шалгалт хийх, түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ явуулах, сум орон нутагтай хамтарч ажиллах зэргээр байгаль орчноо хамгаалж үлдэхээс гадна өрхийн хэрэгцээндээ болон зах зээлд борлуулах зорилгоор тодорхой ойн нөөц баялгийг ашиглах боломжтой юм.

   Төв аймгийн хэмжээнд 1,3 мянган га ойтой. Энэ нь нийт газар нутгийнхаа 18,7 хувийг эзэлдэг байна. Манай аймгийн хэмжээнд ой бүхий найман суманд136 нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулдаг. Нөхөрлөлүүдийг ой арчилгаа цэвэрлэгээний ажилд ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлд анхаарч байна гэж Төв аймгийн БОАЖГазрын ойн нэгжийн дарга Ж.Отгонбүүвэй хэллээ.

   Ж.Отгонбүүвэй: Байгаль хамгаалах нөхөрлөлийг их дэмжиж ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 136 нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулж байна. Ашиглалтын бүсийн ой бага гэдэг нь үйлдвэрлэлийн нойтон мод бэлтгэх газар бага гэсэн үг л дээ Бусад хамгаалалтын бүсийн ойд сумдад иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор зөвхөн ахуй хэрэгцээнд болон түлээний мод бэлтгэж байна. Сүүлийн үед зөрчлийн тухай хууль, ойн тухай хууль 2012 онд өөрчлөгдсөн. Иргэдийн экологийн боловсрол дээшилсэн. 10 жилийн өмнө аймгийн хэмжээнд 204-210 зөрчил жилд илэрч байсан.

   Сүүлийн жилүүдэд ойн зөрчлийн тоо буурсан. Нэг байгаль хамгаалагчид оногдох газар нутгийн хэмжээ харьцангуй их. Нөхөрлөл олноор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулах болсноор тухайн ойн бүсийг хашиж хамгаалдаг болсон байна. Нөхөрлөлүүд идэвхтэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулахаас гадна уулынхаа аманд тусгай эргүүл, пост ажиллуулдаг болсноор зөрчил буурчээ. Ойг зөв зохистой ашиглах хамгаалахад иргэдийн оролцоо нэмэгдүүлэх, нөхөн сэргээхэд ойн нөхөрлөлүүд голлох үүрэгтэй гэж Төв аймгийн Байгаль орчны улсын байцаагч Мөнхзул ярьж байна.

   Б. Мөнхзул: Манай сумын хэмжээнд 10 ойн нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулдаг. 200 гаруй гишүүнтэй. Залуучууд ихэвчлэн байгалиа хамгаалдаг. Байгалийн хаягдал бүтээгдэхүүнийг зөв зохистой ашиглаж байна. Манай ойн нөхөрлөлийн бүлэг нь нэгдэж холбоо болон өрөгжсөн. Ингэснээр иргэдийн байгаль хамгаалах сэтгэлгээ өөрчлөгдсөн. Бүлгээр ажиллах чадвартай болохоос гадна хууль бус мод бэлтгэлийн ажил байхгүй болсон. Ойг нөхөн сэргээхийн тулд 10 га газрыг ашиглаж, мод боловсруулах цех байгуулж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ мод бут тарихад анхаарч байна.

   Нөхөрлөл төдийгүй аж ахуйн нэгж, байгууллага ойн санг гэрээгээр эзэмших боломжтой “хамтын оролцоотой ойн менежмент” амжилттай хөгжиж байгаа орнуудын туршлагаас харахад тухайн газар нутагт оршин суудаг иргэдийн оролцоотой ой хамгаалах арга илүү үр дүнтэй. Цаашид хэрэгжүүлэх ажлууд нөхөрлөлийн мэдээллийн нэгдсэн сангтай болж аймгуудын байгаль орчин, аялал жуулчлалын газруудаас хүлээн авах сүлжээг бий болгоно. Түүнчлэн нөхөрлөлд зориулсан сургалтын программыг боловсруулан ойн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулдаг Төрийн бус байгууллага, төсөл, хөтөлбөрүүд тус сургалтын программаар явуулахын зэрэгцээ Ойн нөхөрлөлийн судалгааг үндэслэн газрын зураг дээр нөхөрлөлийн байршил, эзэмшиж байгаа ойн сан зэргийг харуулсан зураглалыг хийх зэрэг ажил хийхээр төлөвлөж байна.

Үзсэн: 3574

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (7)

  • Easmgr https://oscialipop.com - Cialis Medicpills <a href=https://oscialipop.com>cialis buy</a> Cialis Per Dimagrire Propecia Sildenafil Mkkqkn https://oscialipop.com - Cialis Fejnrz




  • Blood calcium levels and the mechanism of DDE induced eggshell thinning <a href=http://bestcialis20mg.com/>cialis for daily use</a> Many people believe the real culprits are veterinarians, the ones actually dispensing the drugs



  • 15A Map of CRBN_034 clone <a href=https://acialis.sbs>buy cialis generic online</a> Rholfs; District of Columbia D


  • Calcium glucarate inhibits beta glucuronidase activity, which increases excretion of processed oestrogen and carcinogens <a href=https://cialis.lat/discover-the-best-prices-for-cialis>buy cheap cialis online</a> Hey guys so my plan was running a 12 week pct to guarantee recovery and currently I m at week 5