Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ


Densmaa 2018-01-17 04:01

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.6 хувийг эзэлж байна.

    Монгол Улс 2017 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум америк долларт хүрсэн нь өмнөх оноос 2.3 тэрбум америк доллараар илүү байна. Гадаад худалдааны тэнцэл 2016 онд 1.6 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2017 онд өмнөх оноос 307 сая америк доллараар нэмэгдэж, 1.9 тэрбум америк долларт хүрчээ.

   Экспорт 2017 онд өмнөх оноос 1.3 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум америк доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

   Импорт өмнөх оноос 977.3 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 261.6 сая америк доллараар өсчээ. Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.6 хувийг эзэлж байгаа бол импортын 67.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна гэж Үндэсний статтистикийн хорооноос мэдээллээ. 

Үзсэн: 2055

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна