Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ


Densmaa 2018-01-17 04:01

“НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэл” төслийг хэрэгжүүлж байна.

  УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа нар НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахараг хүлээн авч уулзав.
    Эхлээд УИХ-ын гишүүн Н.Оюундарь уулзалтын зорилго, хамтран ажиллах саналуудаа танилцуулж, 2018 онд НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

   Хатагтай Наоми Китахара, УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүдэд талархал илэрхийлээд, 2018 онд НҮБ-ын Хүн амын сангаас УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран хийх ажлын төлөвлөгөөгөө урьдчилсан байдлаар танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэл” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн талаарх тоон мэдээлэл, судалгаа хийж, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад “Нэг цэгийн үйлчилгээний төв” нээж ажиллуулсан. Одоо Улаанбаатар хотын гурван дүүрэг, долоон аймгийг сонгож хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулахаар ажиллаж байна” гэлээ.
   Уулзалтаар Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар харилцан ярилцаж, хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Үзсэн: 1141

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна