Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

ХӨВСГӨЛ НУУРЫН МӨС ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС НИМГЭН ХӨЛДСӨН БАЙНА


Densmaa 2018-01-16 04:01

Хөвсгөл нуурын дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.

   Энэ жил нийт нутгаар цаг агаар тогтуун байсны улмаас Хөвсгөл нуурын ус олон жилийн дунджаас нимгэн хөлдсөн байна гэдгийг тус аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Хөвсгөл нуурын мөсний зузаанд хийсэн хэмжилтээр Рэнчинлхүмбэ сумын нутгийн Жиглэгийн ам орчимд 10 см, Жичин уулын ойролцоо 20 см, Жанхайгаас Хатгал тосгон хүртэл 30-45 см, хамгийн зузаан нь зарим газраар 50 см хөлдсөн байгаа нь олон жилийн дунджаас нимгэн байна. Нуурын ус хөлдсөнтэй холбогдуулан иргэд зам товчлон зорчиж буй тохиолдол цөөнгүй гарсан учраас аюулгүй байдлаа хангах үүднээс мөсөн дээгүүр зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Үзсэн: 1113

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна