Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

МАЛЧИД ХОТНООСОО ЦАГ АГААРЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭГ ШУУРХАЙ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ


Densmaa 2018-01-12 04:01

17 аймгийн 209 сумын малчин хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.

   Малчид цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг гар утсаараа дамжуулан түргэн шуурхай авах боломжой боллоо. "Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг гар утасны мессэж хэлбэрээр илгээх тусгай системийг боловсруулжээ. Эл системийн тусламжтайгаар 17 аймгийн 209 сумын малчин хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч эхэлсэн байна.  Цаашид цаг агаар, бэлчээрийн мэдээллээс гадна малын өвчний гаралт,  цасны хэмжээ, бэлчээрийн даац, малын түүхий эдийн зах зээлийн үнэ зэрэг багц мэдээллийг хүргэхээр ажиллаж байгаа юм байна.

Үзсэн: 923

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна