Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-10-15
mongolia

Шинэ мэдээ

Дипломат корпусын тэргүүн, гишүүд, Элчин сайд нарт Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ


Densmaa 2018-01-12 11:01

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарт суугаа дипломат корпусын тэргүүн, гишүүд, Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.

   Манай Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын дипломат корпус, олон улсын байгууллагын удирдлагуудыг төрийн гурван өндөрлөг шинэ оныг тохиолдуулан хүлээн авч уулздаг уламжлалтай юм. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарт суугаа дипломат корпусын тэргүүн, гишүүд, Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дипломат корпусын ахлагч, Элчин сайд, Суурин төлөөлөгчдөд хандан 17 дугаар жарны шар нохой жилийн Цагаан сарын баярын мэндийг угтуулан дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм. Мөн Монголын ардчилал, эдийн засаг, Монгол Улсын татварын ил тод байдлын талаар төлөөлөгчдөд хандан байр сууриа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд Үндэсний аюулгүй байдлын цөм болсон эдийн засгийн аюулгүй байдлаа сайжруулахад онцгой анхаарна гэдгээ хэлж, энэ зорилтын хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээл, тусламжийн ашиглалтыг сайжруулж, өгөөжийг нь дээшлүүлэх, эдийн засгаа олон тулгууртай болгох, экспортын бүтээгдэхүүний төрлийг олшруулахын төлөө тодорхой бодлого гарган ажиллах талаар ярьж, энэ ажилд гадаадынхны дэмжлэг, туслалцаа чухал хэвээр байх болно гэж цохон тэмдэглэлээ.

   Харин Дипломат корпусын ахлагч, Элчин сайд, Суурин төлөөлөгчдийг төлөөлөн Дипломат корпусын тэргүүн нарын ахлагч Казакстан улсын Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин Төрийн гурван өндөрлөгт хандан мэдчилгээ дэвшүүллээ. Мөн “Шинэ Засгийн газарт иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх амаргүй ажил байгааг дурдаж, Дипломат корпусын үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын яамд, агентлагуудтай хамтран ажиллаж, талуудын тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн, хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байна” гэдгээ илэрхийллээ. 

Үзсэн: 275

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна