ЭНЭ ЖИЛ 128 МАЛЧИН АВАРГЫН БОЛЗОЛ ХАНГАЖЭЭ
Засгийн газар аваргуудыг удахгүй тодруулж Цагаан сарын баярын үеэр шагналыг нь гардуулахаар болжээ.
Цагаан сараас өмнө Засгийн газраас оны аварга малчин, тариаланч, фермерийг шалгаруулж шагнал гардуулдаг. Энэ жилийн хувьд аймаг, орон нутгаас ирүүлсэн материалд үндэслэхэд “Улсын аварга малчин” 128, “Улсын хошой аварга малчин” 11, “Улсын аварга саальчин” 13, “Улсын аварга фермер” тав, “Улсын тэргүүний тариаланч хамт олон” 10, “Улсын аварга тариаланч”-ийн болзлыг 27 иргэн хангажээ. Засгийн газраас удахгүй аваргуудын нэрийг олон нийтэд зарлах юм.
Үзсэн: 1469
Tweet