Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ТВС-2МС ОНГОЦНЫ УГСРАХ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ


Densmaa 2018-01-11 04:01

“ТВС-2МС” нисэх хөлгийн угсралтын ажил 80-85 хувийн гүйцэтгэлтэй байна.

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “МИАТ” ХК-ийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “ТВС-2МС” агаарын хөлгийн угсралтын ажлын явц, байдалтай танилцлаа. 

   Уг арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ИНЕГ, “МИАТ” ХК-ийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс байлцлаа. Энэ үеэр МИАТ ХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газрын дарга Т.Аюуш тус компаний инженер техникийн хамт олон “АН-2” онгоцны хөлгийн далавч, их биед засвар хийн шинэчилсэн “ТВС-2МС” агаарын хөлөг угсарч байгааг танилцуулсан болно. Тэрбээр, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийхээ мэдлэг, боловсролыг ашиглан бага оврын агаарын хөлгийг угсрах ажлыг үндэсний мэрэгжилтэнгүүдийн хүчээр эх орондоо гүйцэтгэх нь эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг онцолсон юм. “ТВС-2МС” нисэх хөлгийн угсралтын ажил нь 2017 оны 8 дугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор 80-85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үзсэн: 1045

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна