Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын оюутан залуусын дунд НҮБ-ын загвар хурал зохион байгуулагдлаа


Densmaa 2018-01-09 05:01

Оюутан залууст дэлхий нийтийн өмнө тулгамдсан, чухал үйл явдлуудын талаар болон олон улсын харилцаа, дипломат ажиллагааны талаар мэдлэг олгох зорилготой юм.

    Монголын оюутан залуусын дунд НҮБ-ын загвар хурал нь хоёр дох удаагаа зохион байгуулагдлаа. Гадаад Харилцааны Яамтай хамтран зохион байгуулсан уг хуралд Монгол улсын их, дээд сургуулиудын бакалаврын төвшний 150 гаруй оюутнууд оролцсон. Уг арга хэмжээ нь оюутан залууст дэлхий нийтийн өмнө тулгамдсан, чухал үйл явдлуудын талаар болон олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, мөн НҮБ-ын өнөөгийн хөтөлбөр үйл ажиллагааны талаар мэдлэг олгох зорилготой юм. Хурлын үеэр оюутан залуус дэд хороодод хуваагдаж, "Ногоон эдийн засгаар дамжуулан ядуурлыг устгах нь”, "Солонгосын хойг дахь цөмийн зэвсгийн дэлгэрэлт: Тив хоорондын цөмийн дайнаас сэргийлэх нь", "Зөрчил мөргөлдөөнтэй болон дайны дараах бүс нутгуудад хүний эрхийг хамгаалах нь”, Шилжин суурьшиж буй дүрвэгсдийн хүний эрхэд тулгамдаж буй асуудал”, "Цахим мөнгөний ирээдүй” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. НҮБ-ын Загвар хуралдаан дэлхийн өнцөг бүрт байрлах дунд сургуулиудаас эхлэн их сургуулийн хэмжээнд зохиогддог. НҮБ-н Ерөнхий Нарийн бичгийн дарга асан Бан Ки-Мун, Киотаке Акасака зэрэг үе үеийн удирдагчид энэхүү мэтгэлцээн хэлбэрээр зохиогддог хэлэлцүүлэгт идэвхтэй оролцдог байжээ.

Үзсэн: 1062

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна