Мягмар, 4-р сар 15, 2025 22:32:02
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 15-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

МОНГОЛ, ФРАНЦЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО


Densmaa 2018-01-09 05:01

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсакийг хүлээн авч уулзлаа.

   Энэ сарын 12-ны өдөр Монгол, Францын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болох гэж байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсакийг  хүлээн авч уулзан энэ талаар ярилцлаа. Зөвлөлдөх уулзалтын бэлтгэл бүрэн хангагдсан. Францын тал, тэр дундаа Монгол Улсад тууштай үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг аж ахуйн нэгжүүд энэ уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байгааг Элчин сайд тэмдэглэлээ. Худалдаа, эдийн засаг болон бусад асуудлаар ярилцах энэ уулзалтаас тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийлэв. Талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, археологи, боловсрол, аялал жуулчлал, төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, уран, хиймэл дагуулын чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Үзсэн: 1323

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: