Дэлхийн сагсан бөмбөгийн 3х3-ийн шилдэг 10 тамирчны нэгээр Э.Дөлгөөн тодорлоо
ФИБА 3х3 АТАШТэмцээнд 6 фит 3 инчийн /1,90м/ өндөртэй энэ залуу багаа ур чадвараараа манлайлж Монгол Улс ФИБА 3х3 Ази тивийн аваргын алтан медалийг анх удаа авсан билээ.
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/ 3х3 Дэлхийн шилдэг 10 тамирчнаа албан ёсны цахим хуудсандаа нийтэлж Дэлхий нийтэд зарлалаа. Дэлхийн шилдэг 10 тамирчныг өнгөрөгч 2017 онд үзүүлсэн багийн амжилт болон хувийн амжилтаар нь шалгаруулсан байна. Дэлхий даяар дамжуулан хүргэсэн ФИБА 3х3 Дэлхийн шилдэг 10 тамирчны нэгээр манай улсын тамирчин Энхбатын Дөлгөөн шалгарсан байна. ФИБА 3х3 Мэргэжлийн лигийн Улаанбаатар Хангарьд, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тоглогч, ФИБА 3х3 Азийн аваргын алт, ФИБА 3х3 Азийн аваргын Үнэ Цэнэтэй тоглогч, Монгол Улсын тамирчин Э.Дөлгөөнийг www.fiba.basketball сайт ийнхүү тодорхойлжээ.
Үзсэн: 1510
Tweet